Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

2019-04-23



Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах түүх соёлын үл хөдлөх дурсгал ''Мишиг гүний хүрээ Норовчоймпэллин хийд'' байгуулагдсаны 290 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Түшээт хан аймгийн Цэцэн вангийн хошууны Мишиг гүний хүрээнд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа эрдэм шинжилгээний хурал 2019 оны 04-р сарын 19 ны өдөр зохион байгуулагдаж нээлтийн үйл ажиллагаанд Ч.Дамбажав /Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам, доктор профессор, Ц.Хулан /МУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, шашины бодлогын зөвлөх/, С.Энхбаатар /Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлийн дарга, Архивын ерөнхий газрын дарга/, Л.Дондог /Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлийн хүндэт тэргүүн, МУ-ын гавъяат эдийн засагч/,  Д.Цэцгээ /Төв аймгийн Дэлгэрхаан сумын ИТХ-ын дарга/, Д.Жаргалмаа /Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга/ нар оролцож хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэлэв.

Түшээт хан аймгийн Цэцэн вангийн хошуу ба Мишиг гүний хүрээ, Мишиг гүний хүрээний түүхэн уламжлал ба өнөө үе  сэдвийн хүрээнд Б.Онхоон /Түүхч эрдэмтэн доктор (Ph.D),профессор/,  Г.Мягмарсүрэн /Бурхан шашин, соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D)/, Н.Амгалан /МБШТөв Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн н/б дарга, гэвш/, Ч.Сосорбарам /БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генарал/, Ц.МөнхЭрдэнэ /Дашчойлин хийдийн Зүүн хүрээ коллежийн захирал, докторант/, С.Дэмбэрэл /МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант/, С.Сумъяа /МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант/, Ц.Цэцэгжаргал /Төв аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан/, Л.Жигмэддорж / МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D),профессор/,  Д.Дашдондог /Тэргүүлэх зэрэгтэй, ахмад багш/, Р.Оюундэлгэр  /МУИС ХЗСургууль оюутан/, Н.Бямбадолжин  /Мишиг гүний уламжлал, соёлын нийгэмлэг НҮТББ тэргүүн, Норовчоймпэллин хийдийн ловон лам/ нар илтгэл тавилаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%