Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Мянгат малчдын зөвлөгөөн зохион байгууллаа

2019-06-26


2019 оны 06 сарын 19 ны өдөр  Мянгат малчдын зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулсан. Малчдын зөвлөгөөний арга хэмжээг Тарган багийн мянгат малчин Лувсанжав овогтой Монголхүүгийн гэр бүл ивээн тэтгэлээ. Малчиддаа сумын төрийн албан хаагчид мэдээлэл хийж, 2019 онд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулав. Мөн энэхүү арга хэмжээний үеэр хүлээн авалт, цэнгүүний үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Малчид маань 2019 онд 290 жилийн ой нь тохиож буй Норовчойнпиллэн хийдийн засвар, ойн арга хэмжээнд зориулж хандив өргөж, хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриаллаа. Давст багийн аймгийн аварга малчин Ж. Алтангэрэл үр хүүхдийн хамт 5,0 сая төгрөг, Цэвээнжав овогтой Түдэв гуайн үр хүүхдүүд 5,0 сая, Дугар овогтой Лхасүрэнгийн үр хүүхдүүд 5,0 сая төгрөг, Давст багийн ахмад малчин Найдан овогтой Жанчив үр хүүхдүүдийн хамт 1,0 сая төгрөг, Билгүүн овогтой Гонгор үр хүүхдүүдийн хамт 1,0 сая төгрөг, Алтансүм ХХК-ны захирал Өнөмандах овогтой Наранхүү 1,0 сая төгрөг, Билгүүнтүшиг ХХК-ны захирал Гонгор овогтой Мөнхбаатар 1,0 сая төгрөг, ДуутХуримт багийн малчин Жамбалдагва овогтой Алтангэрэл 500.0 мянган төгрөг, Лхагва овогтой Мэдрээ 500.0 мянган төгрөг, Давст багийн малчин Лхагва овогтой Болдбаатар 100.0 мянган төгрөг, 1 хонь зэрэг нийт 20.1 сая төгрөгийн хандив өргөлөө.





























ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%