Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Хатан туулын хурд хурдан морьдын уралдаан зохион байгуулагдав

2019-10-25

  Төв аймгийн ''Баруун бүсийн Хатан туул 2019'' дээд гурван насны хурдан морьдын уралдаан 2019 оны 8-р сарын 18 ны өдөр зохион байгуулагдлаа. Хурдан морьдын уралдаанд олон аймаг, сумдын  шандаст хурдан хүлгүүд уралдсан. Үүнд:
1. Азарганы уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Х.Батсайханы хүрэн түрүүлж, Эрдэнэдалай сумын уяач Мөнхсуурийн хээр аман хүзүү, айргийн 3-т Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ө.Наранхүүгийн буурал, айргийн 4-т Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Л.Түвшинжаргалын цавьдар, айргийн 5-т Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Б.Равданбямбын хүрэн
2. Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын уяач А.Жавзанчойжоогийн хүрэн түрүүлж, Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Х.Лхагважавын ногоон аман хүзүү, айргийн 3-т Эрдэнэдалай сумын уяач О.Баяртөгөлдөрийн буурал, айргийн 4-т Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Б.Буянцогтын зээрд, айргийн 5-т Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Л.Түвшинжаргалын загал 
3. Соёолон насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Л.Түвшинжаргалын халиун түрүүлж,  Бүрэн сумын уяач  Ц.Жүгдэрийн  буурал аман хүзүү, айргийн 3-т Бүрэн сумын уяач А.Азбилэгийн хонгор, айргийн 4-т  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач М.Түвшингийн буурал, айргийн 5-д Эрдэнэдалай сумын уяач М.Түвшингийн хээр хурдалсан байна.



Ойн арга хэмжээнд  64 хүчит бөх барилдаж Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяат аймгийн арслан  Ж.Мөнгөн түрүүлж, Эрдэнэсант сумын харъяат аймгийн заан Тэгшбаяр үзүүрлэж, Эрдэнэсант сумын харъяат аймгийн начин И.Мандах, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат сумын заан Батсайхан нар шөвгөрсөн. 

Мөн хос морьтон шалгаруулах тэмцээнд 10 гаруй хос залуус оролцож  Ш.Пүрэвдорж, О.Цэрэнпагма нар 1-р байр, Н.Нямдорж, Э.Мөнхзаяа нар  2-р байр, Г.Нямдаваа, Бямбасүрэн нар 3-р байранд тус тус шалгарсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%