Ардын хувьсгалын 103, Төв аймаг байгуулагдсаны 101 жилийн баяр наадамд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Нэргүйбаатарын Баярбаатар дүү маань урамтай сайхан барилдаж зургаагийн даваанд Хадбаатар аваргын хүү аймгийн нэмэх начин Мягмарсүрэнтэй тунан барилдаж даван, үзүүр түрүүнд аймгийн заан М.Тэгшбаяртай үлдэн барилдан түрүүлж ээж аав, төрөл сандан, нутгийн зон олноо баярлууллаа. Тэрбээр ийнхүү түрүүлснээр Ш.Цэрэндорж (Цэрэнбанди) арслангаас хойш 40 гаран жилийн дараа аймгийн арслан хэмээх эрхэм цолыг нутагтаа авчирч байна.