Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаан хуралдлаа.

2024-10-31

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  100 хувийн ирцтэй хуралдсан. Уг хуралдааныг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад Д.Мягмар төлөөлөгч удирдан явуулсан.

Хуралдааны эхэнд Дэлгэрхаан сумын сонгуулийн хорооны дарга А.Цэдэн-Иш, нарийн бичгийн дарга Д.Лхагва нар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг танилцуулав.

Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

✅Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын #Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай 

✅Намын бүлэг бүртгэх тухай

✅Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг батлах тухай 

✅Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

✅️Хурлын хороод байгуулах тухай

✅Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%