Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний эрэгтэй төрөлд 2 дугаар багийн иргэн , Сургуулийн математикийн багш Д.Энхбаатар 1-р байрт, 2 дугаар багийн иргэн Я.Түвшинбат нар шалгарлаа. Эрэгтэй 1, 2-р байрт шалгарсан тамирчдад тус тэмцээний 2-р шат буюу Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2024 оны хагас шигшээ тэмцээнд оролцох батламж гардууллаа.