Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Тарган 1-р багийн ИНХурал амжилттай зохион байгуулагдлаа.

2025-06-16

2025 оны 06 сарын 16 ны өдөр Тарган 1-р багийн өдөрлөг, БИНХ зохион байгуулагдаж  165 өрхөөс 68 өрхийн 150 гаруй малчид иргэд оролцлоо.

БИНХ-аар БЗД -ын 2025-2028 оны БЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөө батлах тухай, 2026 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт эрэмбэлэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Мөн багийн өдөрлөгөөр малчид, иргэдэд

Сумын Засаг дарга М. Анхбаатар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар

ИТХ-ын н/б дарга Р.Заяадэлгэр сумын хурлын ажлын алба, сумын ГХУЗАЗСЗ-ын талаар,

ЗДТГ-ын дарга А.Цэдэнш төрийн албаны боловсон хүчний нөөцийн бүрдүүлэлтийн талаар

Цагдаа Мөнхсүлд ГХУС, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээлэл хийж холбогдох албан хаагчид гарын авлага материал тараав.

👉Соёлын төвөөс нүүдлийн номын сангийн үйлчилгээ үзүүлэв.

Өдөрлөгөөр хурдан дааганы уралдаан, хүчит бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн, буухиа тэмцээн зохион байгуулагдлаа.

Тарган багаас ИТХуралд сонгогдсон төлөөлөгч, ИТХ-ын дарга Д.Цэцгээ, төлөөлөгч Ж.Сугарсүрэн, Д.гэрэлсайхан нар оролцсон. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%