Хурлын төлөөлөгчид, ажлын албаныхан одоо үйл хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Миллениум Сторм ХХК-ны үйл ажиллагаанд хоёр удаагийн хяналт шалгалт хийж, өмнө жилүүдийн өрөмдлөгө хийсэн талбай болон одоо өрөмдлөгө хийж буй талбайтай танилцсан. Энэ компани нь манай суманд Үнэгт, Жавхлант гэх газруудад хайгуулын 2 лиценз эзэмшиж байгаа, хугацаа нь 2027, 2028 онд дуусна.

