Хүний гавъяат эмч Б.Бямбадашийн товч танилцуулгыг хүргэж байна.
Хиад Боржигон овогт Бат-Очирын Бямбадаш нь Түшээт хан аймгийн Мишиг гүний хошуу одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан суманд Бат-Очирын ууган хүү болон мэндэлсэн.
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
· 1978 онд Төв аймгийн 1-р арван жилийн дунд сургууль
· 1981 онд Дорноговь аймгийн АУДуС-ийн Эх баригч, бага эмчийн анги
· 1987 онд АУДэС-ийн Эмчилгээний анги
· 1989 онд Дотрын эмчийн мэргэжил олгох курс
· 1990 онд Бөөрний эмчийн мэргэжил дээшлүүлэх курс
· 1999 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын менежер, эрх зүйч
· 2005 онд Трансплантлог эмчийн мэргэжил олгох курс
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
· 1987 – 1996 онд УНТЭ-т дотор, бөөрний эмч
· 1996 – 2000 онд АУДэС-ийн Бөөр судлалын клиникт тасгийн, тэнхимийн эрхлэгч, Монгол улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн
· 1996 – 2000 онд УНТЭ-т гемодиализийн төвд эмч
· 2000 – 2006 онд Гемодиализийн төвийн ахлагч
· 2006 – 2012 онд Бөөр судлалын клиникт клиникийн эрхлэгч
· 2012 – 2017 онд УНТЭ-т Бөөрний төвийн дарга
· 2017 – 2020 онд Энэрэл эмнэлгийн захирал
· 2020 оноос одоог хүртэл Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч
ГАВЬЯА ШАГНАЛУУД:
· 1997 он Тэргүүний сэхээтэн залуу
· 2004 он Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
· 2006 он Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэг
· 2009 он Алтан гадас одон
· 2010 он Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон
· 2016 он Шилдэг зохион бүтээгч
· 2021 он Монгол Улсын Төрийн соёрхолт
· 2023 он Монгол Улсын Гавьяат эмч
Б.БЯМБАДАШ НЬ:
- Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ, гемодиализ, хэвлийн диализ эмчилгээний чиглэлээр Англи, Япон, Солонгос, Хятад, Тайван зэрэг орнуудад тус тус мэргэжил дээшлүүлсэн.
- 1997 онд Монголын Бөөрний эмч нарын нийгэмлэгийг санаачлан зохион байгуулж, тэргүүнээр сонгогдон тус нийгэмлэгийг олон улсын Бөөрний эмч нарын холбоонд гишүүнээр албан ёсоор элсүүлсэн.
- Энэ хугацаанд Хятад, Солонгос, Япон, Тайван зэрэг орнуудын нийгэмлэг холбоодтой хамтран ажиллаж олон улсын сургалт, семинарыг зохион байгуулахын зэрэгцээгээр Монголын эмч нарыг дотоод болон гадаадын урт, богино хугацааны “мэргэжил олгох болон дээшлүүлэх” курс сургалтанд хамруулж байна.
- Уг ажил нь Монгол улсын хүн амын дунд элбэг тохиолддог бөөр шээсний замын эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн энэ хугацаанд дээрхи орнуудын эмч мэргэжилтнүүдийн оролцоотойгоор жил бүр дотор бөөрний эмч нарын сургалт семинарыг тогтмол зохион байгуулж байгаа нь Монгол улсын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, чадавхижуулах үйлсэд ихээхэн хувь нэмрийг оруулж ирлээ.
- Үүний зэрэгцээгээр бөөрний дутагдал эмгэгтэй өвчтөнүүдийг зарим тохиолдолд уг орнуудад илгээн онош тодруулах, зөвлөгөө авах мөн түүнчлэн шаардлагатай үед бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд хамруулж байгаа нь иргэдийн талархалыг хүлээсэн шинэлэг ажил болж байна.
- Ажиллах хугацаандаа 100,000 гаруй өвчтөн оношлон эмчилж ирсэн ба нийт 20,000 удаагийн диализ эмчилгээг амжилттай удирдан явуулж, бөөрний хурц болон архаг дутагдалтай 200 гаруй өвчтөнд шунт болон фистулын хагалгааг амжилттай хийсэн.
- 2006 онд гемодиализийн 30 аппарат бүхий шинэ төвийг байгуулан ашиглалтанд хүлээлгэн өгсөнөөр бөөрний хурц болон архаг дутагдал эмгэгтэй эмчлүүлэгчийг эдгэрүүлэх, амь насыг аврах цогц эмчилгээ хийх боломжийг бүрдүүлсэн.
Биокарбонатын суурь бүхий диализийн A:B уусмалыг найруулах аргачлалыг боловсруулан батлуулж диализ эмчилгээнд хэрэглэдэг болсноор эмчилгээний үр дүн сайжирч, бөөрний хурц дутагдалтай өвчтөний эдгэрэлт 90%-д хүрч, архаг дутагдалтай өвчтөний амьдрах хугацааг уртасган улмаар архаг диализ эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах боломж бүрдсэн байна

