Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 52

Амжиргаа дэмжих зөвлөл нь 5 дугаар хурлаа хийлээ.

2026-09-15 52
Сумын амжиргаа дэмжих зөвлөл нь ээлжит хурлаа 71.4 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хурлаар ⚖️ 1. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоох ⚖️2. Байнгын асаргаанд оруулах ⚖️3. 2026 онд Түлээ нүүрсний хөнгөлөлт авах иргэдийн жагсаалтыг гаргаж холбогдох газар уламжиллаа.

Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төв нь Клиникийн профессор, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч Бат-Очирын Бямбадашийн Нэрэмжит боллоо.

2026-09-10 46
Сумын ИТХ-ын ээлжит бус Нэгдүгээр хуралдааны 10 дугаар тогтоолоор сумын Эрүүл мэндийн төвийг Клиникийн профессор, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч Бат-Очирын Бямбадашийн нэрэмжит болгож, Японы засгийн газрын Өвсний үндэс болон аймаг сумын хөрөнгө оруулалтаар ЭМТөв нь Их засварт орсон нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх орчин нөхцөл сайжирч, тоног төхөөрөмжийн шинэчлэлүүд хийгдэж, албан хаагчид ажилчдын ажиллах нөхцөл сайжирсан. Нийт санхүүжилт - 610.4 сая

Хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Миллениум Сторм ХХК-ний өрөмдлөгийн талбайд төлөөлөгчдийн хамт ажилласан.

2026-08-26 59
Сумын ИТХ-ын ээлжит бус Нэгдүгээр хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайд санал авах тухай Тарган багийн нутаг дэвсгэрт 9 байршилд 9324.05 гектар талбайн асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжих боломжгүй саналыг холбогдох материалын хамт аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Тус хуралдаанд Тарган багийн 5 иргэн, Дуут-Хуримт багийн 2 иргэн оролцсон. Хурлын төлөөлөгчид, ажлын албаныхан одоо үйл хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Миллениум Сторм ХХК-ны үйл ажиллагаанд хоёр удаагийн хяналт шалгалт хийж, өмнө жилүүдийн өрөмдлөгө хийсэн талбай болон одоо өрөмдлөгө хийж буй талбайтай танилцсан. Энэ компани нь манай суманд хайгуулын 2 лиценз эзэмшиж байгаа, хугацаа нь 2027, 2028 онд дуусна.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус Нэгдүгээр хуралдаан хуралдаа.

2026-08-26 39
Сумын ИТХ-ын ээлжит бус Нэгдүгээр хуралдаан 66,6 хувьтай ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдаж, Хурлын төлөөлөгч, Байгууллагын дарга нар, иргэд малчид оролцсон. Хуралдаанаар ⚖️ Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайд санал авах тухай ⚖️ Нэрэмжит болгох тухай /Эрүүл мэндийн төв/

Ахмууддаа гэрээр эргэлт хийлээ.

2026-06-29 42
Дэлгэрхаан сумын Амжиргаа дэмжих зөвлөл нь сумын төвд байгаа байнгын асаргаанд хамрагддаг өндөр настнуудыг эргэж эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийн асран хамгаалагчдад арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Ногоон гэрэл - Цагаан шугам 2026 тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

2026-05-21 37
"Суралцагчийн аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2026’’ тэмцээнийг ГХУСАЗСЗ, Дэлгэрхаан Хүүхдийн Цэцэрлэг - тэй хамтран амжилттай зохион байгууллаа

Төлөөлөгчид тойрогтоо ажиллав.

2026-03-27 55
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Тарган 1-р багаас сонгогдсон төлөөлөгчид, ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг нь 2026 оны 03 сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд Тарган багийн малчин айл өрхүүдээр тойрч ИТХ-ын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, сумын төсөв, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулан, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-03-13 16
Дэлгэрхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Цэцгээ, Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Анхбаатар , Сумын ЗДТГ-н дарга, хүүхдийн элч А.Цэдэн-Иш Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Алтанхуяг , ЗДТГ-н Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан З.Эрдэнэжаргал, Цахим үйлчилгээний ажилтан Б.Цэрэнпагма нар ЕБС-н дотуур байрны хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулж сурагчдаас санал хүсэлт хүлээн авч цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. ✅✅ 🖥️ Нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд ИТХ-ын ажлын албанаас 🧒Дотуур байрны гэр интернэтийг 2 сар сунгах Засаг даргаас: 💸 Дотуур байрны хүүхдүүдийн дунд зохиогдох 3 төрөлт тэмцээний шагнал урамшууллыг хариуцах асуудлыг шийдвэрлэж ажилласан. 👏🏻👏🏻👏🏻 Нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье. 👏

Дэлгэрхаан сумаас МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ-аар ДАШДОРЖИЙН ДАГВА ГУАЙ ШАГНАГДЛАА.

2026-02-28 15
Дэлгэрхаан сумаас МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ-аар ДАШДОРЖИЙН ДАГВА ГУАЙ ШАГНАГДЛАА.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Долоодугаар хуралдаан хуралдлаа.

2026-02-10 14
Тус хуралдаанаар: ✨️ Сумын ИТХ-аар 2026 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай ✨️ Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай ✨️ Оршуулгын газрын эдэлбэр газрын хил заагийг тогтоох тухай ✨️ Давс, хужир ашиглах, олборлоход төлбөр ноогдуулах, хяналт тавих журам батлах тухай ✨️ Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны тайлан сонсох тухай асуудлыг хэлэлцсэн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн Есдүгээр хуралдаан 85.7 хувийн ирцтэй хуралдлаа.

2026-02-02 22
Хуралдаанаар: ✅1. Төсөвт байгууллагуудын 2025 онд Улс, Аймаг, Орон нутгийн хөрөнгө, төсөл хөтөлбөр, хандивын хөрөнгөөр хийгдсэн хөрөнгийг данс бүртгэлд бүртгэсэн ажлын тайлан, Акталж устгасан хөрөнгийг данс бүртгэлээс хассан ажлын тайлангийн танилцуулга ☑️ ☑️2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Долоодугаар хуралдааны тов тогтоох, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

элгэрхаан сумын Амжиргаа дэмжих зөвлөл нь 2026 оны Хоёрдугаар хурлаа 100%-ийн ирцтэйгээр хийлээ.

2026-01-27 17
Тус хуралдаанаар 2 асуудлыг иргэний өргөдөлд тулгуурлан хэлэлцсэн ба 1 асуудлыг гишүүдийн 100%-ийн саналаар шийдвэрлэн, 1 асуудлыг нотлох баримтыг дахин бүрдүүлж дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

2025-11-24 224
Дэлгэрхаан сумын Төрийн албан хаагчдын зөвлөгөөнөөр 1. Төрийн албан хаагчидад тулгамдаж буй асуудлууд, нийгмийн баталгаа 2. Төрийн албан хаагчидад удирдлага болгон ажиллах уриалга дэвшүүлэх 3. Төрийн албан хаагчдын тангараг өргөх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Тавдугаар хуралдаан хуралдлаа.

2025-10-10 218
Хуралдаанд 15 төлөөлөгч оролцохоос 11 төлөөлөгч оролцож ирц 73.3 хувьтай байна. Тус хуралдаанаар : ☀️ Сумын 2025 оны худалдан авах ажиллагааны мэдээлэл сонсох тухай ☀️ Сумын ИТХ, ИТХТ-ийн тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн тухай ☀️ Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай ☀️ Нэрт судлаач О.Намнандоржийн нэрэмжит ЕБС-ийн 100 жилийн ойн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай асуудлуудыг хэлэлцэн баталсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Дөрөвдүгээр хуралдаан хуралдлаа.

2025-06-27 217
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. 1. Сумын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэх тухай 2. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай 3. Хөрөнгө шийдвэрлэх тухай 4. Нэрт судлаач О.Намнандоржийн нэрэмжит ЕБС-ийн 100 жилийн ойн ажлын төлөвлөгөөний явцыг дүгнэх тухай 5. Газар тариалангийн зориулалттай техник ашиглах, ашиглуулах журам батлах тухай 6. Хамтарсан багийг шинэчлэн батлах тухай

ИТХ-ын зөвлөлийн Тавдугаар хуралдаан хуралдлаа.

2025-06-23 313
ИТХ-ын зөвлөл 2025 он ы06 сарын 23-ны өдөр 57,1%-тай хуралдсан. Тус хуралдаанаар ИТХ-ын ээлжит Дөрөвдүгээр хуралдааныг 2025 оны 06 сарын 27-ны өдөр хийхээр товыг шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар: Сумын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэх тухай Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай Хөрөнгө шийдвэрлэх тухай Нэрт судлаач О.Намнандоржийн нэрэмжит ЕБС-ийн 100 жилийн ойн ажлын төлөвлөгөөний явцыг дүгнэх тухай Газар тариалангийн зориулалттай техник ашиглах, ашиглуулах журам батлах тухай Хамтарсан багийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дуут-Хуримт багийн БИНХурал, өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

2025-06-17 305
Багийн иргэдийн нийтийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 1. Багийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөө батлах тухай 2. ОНХС-ийн эрэмбэлсэн жагсаалт батлах тухай 3. Сүлжээ тавих газрын байршил тогтоох тухай

"Иргэдээ сонсъё" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

2025-05-12 311
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлыг хэсэг Дэлгэрхаан суманд Иргэдээ сонсъё арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Цэрэнбат, ажлын ажлбаны Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Аймгийн нийгмийн даатгалын газрын дарга С.Орхон, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Бадамгарав, Төв аймгийн Цагдаагийн газрын 2-р бүс хариуцсанБаян сумын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бундхорол, Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Пүрэвдаваа, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын Хүүхдийн эрхийн хяналтын улсын байцаагч Э.Пүрэвжаргал нар оролцсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11267
8709 / 77%
1154 / 10%
401 / 4%
1003 / 9%